Монгол Улсын Хүн амын насжилтын асуудлаарх стратеги
Энэхүү стратеги нь хүн амыг насжилтын үйл явцад бэлтгэх, ахмад настны аж байдлыг сайжруулах талаар 2030 он хүртэл баримтлах урт хугацааны бодлогын чиглэл, ойрын болон дунд хугацаанд явуулах үйл ажиллагаа, авах арга хэмжээний үндэслэл бөгөөд бусад салбарын бодлого, арга хэмжээний удирдамж юм. Хүн амын насны бүтцэд гарч буй өөрчлөлт хандлагад суурилсан төлөвлөлтийн зарчмыг бүхий л салбарт нэвтрүүлэх, стратегид туссан асуудлыг жил бүрийн нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, холбогдох яамд, байгууллагуудын үйл ажиллагаатай тусган уялдуулах замаар хэрэгжүүлэх болно.
Хавсралт хэсгээс бүрэн эхээр нь татаж авна уу.