МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН СТАНДАРТ
Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт нь мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, төлөвшүүлэх сургалтын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэшил, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг тодорхойлдог баримт бичиг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 45 тогтоолоор батлагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн.
“MNS 6541:2015 Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага”-ын стандартыг хавсралт хэсгээс татаж авна уу.