Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
ХҮРЭЛБААТАРЫН БУЛГАНТУЯА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
- 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
- 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
- 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
- 2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
- 2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
- 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
- 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2020 онд Сангийн дэд сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
- 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Хятад, Япон