Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд
САРХАДЫН ЗУЛПХАР
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд
БОЛОВСРОЛ
- 1993-1998 онд Турк улсын Мимар Синаны их сургуулийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг социологч мэргэжилтэйгээр,
- 1999 онд Монгол улсын Их Сургуулийг социологийн магистр,
- 2008 онд Удирдлагын академийн докторын сургалтыг төрийн удирдлагаар тус тус дүүргэж,
- 2008 онд “Пост-коммунист орнуудын төрийн тогтолцооны харьцуулалт” сэдвээр төрийн захиргааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан.
- 2002, 2005, 2009 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Кембрижийн их сургуульд зочин судлаач.
- 2002, 2004 онд Унгар улсын Төв Европын Их Сургуульд,
- 2004 онд Энэтхэг улсын Хүн ам, хөгжлийн институтад,
- 2011 онд БНСУ-ын Нутгийн Удирдлагын Хөгжлийн Институтад,
- 2012 онд Швейцарийн Холбооны улсын Женевийн их сургуульд,
- 2012 онд АНУ-ын Флоридагийн их сургуульд судалгааны арга зүй, харьцуулсан улс төр судлал, төрийн удирдлага, төрийн захиргаа, хүн ам, хөгжлийн бодлого, манлайлал, төрийн бус байгууллагын удирдлагын чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
- Англи, Турк, Орос хэлний мэдлэгтэй
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1998 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяа Удирдлагын академийн философи социологийн тэнхимийн багш,
- 2002 оноос Нийгмийн Удирдлагын тэнхимд ахлах багш,
- 2009 оноос Нийгмийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч,
- 2012 оноос Улс Төр Судлал, Нийгмийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч, хөтөлбөрийн удирдагч,
- 2016-2020 онд Удирдлагын Академийн захирлаар тус тус ажиллан,
- 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайдын албан үүргийг гүйцэтгэж байна.
Түүнчлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын салбар байгууллагууд, Азийн сан, Фридрих Эбертийн сангийн Монгол улсад хэрэгжүүлсэн 10 гаруй төсөлд үндэсний зөвлөхийн ажлыг давхар гүйцэтгэсэн.
Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг