"Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журам"-ын төсөлд санал авч байна

2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хөгжлийн бэрхшээлтэй хүнд тулгамдаж байгаа болон тэдний  онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн олон асуудлыг сайжруулах арга хэмжээг хуульчлан заасан.
    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг төрөөс дэмжинэ гэж заасан бөгөөд дэмжлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд зуучлах, тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж авахад нь жилд нэг удаа дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнд мэргэжлийн чиг баримжаа өгч байгаа аливаа сургалтын байгууллагад дэмжлэг үзүүлэх,  гэх мэтчилэн заасан байдаг.
    Тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох ба урамшуулал олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасны дагуу журмын төслийг боловсруулав.
    Журмын төслийг дэмжиж, саналаа boloroo@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журмын төсөл
Дээш