МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНДЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

(See the english version below)

Монгол Улс, Европын Холбоо хоорондын Хүний эрхийн ээлжит 4 дэх удаагийн яриа хэлэлцээнд бэлтгэх цахим хэлэлцүүлэг энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус уулзалтаар Монгол Улсад хүний эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах, сайжруулах асуудлуудыг хөндсөн бөгөөд дараах үндсэн болон дэд сэдвүүдийн хүрээнд мэргэжилтнүүд санал солилцлоо.

Үүнд:

1. НҮБ-ын Хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах

2. Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+) -д тавигдах шаардлага буюу Хүний эрхийн тухай Олон улсын Конвенциудад нэгдэж орох асуудал

3. Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын суурь конвенциудад нэгдэж орсон байдал

4. Хүний эрхийн хэлэлцээний үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт

5. Бусад холбогдох асуудал

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Монгол Улсаас Бельгийн Хант Улсад суугаа Элчин сайдын яам, БНЧехУлсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Европын Холбооны Бруссель дэх төв болон Монгол дахь төлөөлөгчийн газар зэрэг байгууллагуудын хүний эрхийн асуудал хариуцсан нийт 30 гаруй албан тушаалтнууд оролцож холбогдох асуудал болон зөвлөмжүүдийн хүрээнд мэдээлэл, санал солилцов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ш.Маяа, Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Алтантулга, Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Саранхүү, Б.Болороо, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг нар цахим хэлэлцүүлэгт оролцон, яамны эрхлэх асуудлын хүрээнд болон тус тусын хариуцсан асуудлаар товч мэдээлэл өглөө.

---------------------------------------

ONLINE MEETING ON EU AND MONGOLIA HUMAN RIGHT DIALOGUE

Online meeting on the preparation of the 4th Human rights dialogue between the EU and Mongolia was successfully organized in November 25, 2020.

The meeting was discussed by the following issues in the area of human right implementation in Mongolia including current situation, challenges and further achievements:

1. Support and cooperation with the UN human rights bodies

2. GSP+ list of issues -Ratification and implementation of the human rights conventions

3. Implementation by Mongolia of the fundamental ILO conventions

4. Implementation of the Annual Human rights dialogue Action Plan

5. Thematic matters

Human rights constituents and experts from the Ministry of Foreign Affairs, Ministry of Justice and Home Affairs, Ministry of Finance, Ministry of Labour and Social Protection, Ministry of Defense, Embassy of Mongolia to Belgium, Czech Embassy in Mongolia, Ambassador of EU in Mongolia, officials from EU headquarter in Brussel and UB office as well.

From the Ministry of Labour and Social Protection, Ms. Sh.Maya, senior analyst, Labour relation policy implementation and coordination department, Mr. B.Altantulga, Senior officer, Social Protection policy implementation and coordination department, Ms. G.Sarankhuu and B.Boloroo, officers, Population development Department and Ms. J.Tungalag, Senior officer, Foreign Cooperation Division have taken the meeting and made brief statement within the respectful mandatory issues by the Ministry.

Дээш