“Цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, бэрхшээл сорилт, гарц, шийдэл” сэдэвт цахим хэлэлцүүлэг болов

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, бэрхшээл сорилт, гарц, шийдэл” сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцлоо.

Хэлэлцүүлэгт эдийн засгийн салбар бүрт үйл ажиллагаа явуулж буй нийгмийн түншлэлийн байгууллагууд оролцсон юм. Тодруулбал, Үйлдвэрчний эвлэлийн холбоод, аж ахуйн нэгжүүд, ажил олгогч эзэд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд зэрэг 50 орчим хүн оролцож, цар тахлын үед ажлын байрыг хадгалж, хамгаалах, мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг даван туулахад шаардлагатай гарц, шийдлийн талаар хэлэлцэж зөвлөлдөв.

Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэгтгэн багцалж, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Дээш