Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна
Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед ХНХЯ, МУЗН хамтран хүнс тэжээл дутагдалтай айл өрхүүдэд хүнсний багцыг өнөөдрөөс хүргэж эхэллээ.
Эхний ээлжинд Улаанбаатар хотод хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэх юм. Тус ажлыг ХНХЯ, МУЗН, УОК, дүүргүүдийн Тамгын газрын удирдлагууд, томоохон аж ахуйн нэгж байгууллага хамтран зохион байгуулж байна.
ХНХЯ хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, хүнсний эрхийн бичгийн мөнгийг цаг хугацаанд нь цахимаар шуурхай шилжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа билээ.