НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх 5 дахь тайлангаа хэлэлцүүллээ

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх 5 дахь тайлан, илтгэлээ 2017 оны тавдугаар сарын 26-нд Женев хотноо НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хэлэлцүүллээ. Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Мөнгөнчимэгээр ахлуулсан ХНХЯ, ХЗДХЯ, СЯ, БСШУСЯ, ЭМЯ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны гишүүд хүүхдийн эрхийн чиглэлээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар хангалттай хэмжээнд хүчин чармайлт гаргаж байгааг тэмдэглээд, цаашид энэ байдлаа тууштай үргэлжлүүлээрэй гээд амжилт хүслээ. 

НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсад хандаж хүүхдийн эрхийн чиглэлээр авч хэрэгжүүлж бай арга хэмжээнд дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмж ирүүлэх болно. Дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангахын төлөө холбогдох яам, Засгийн газрын агентлаг, орон нутгийн Засаг, захиргаа, олон улсын байгууллагууд хамтран ажиллах учиртай юм.

 

Дээш