WWW.MERGEJIL.MN Удирдлага мэдээллийн нэгдсэн систем ашиглалтад орлоо

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын Удирдлага мэдээллийн нэгдсэн систем болох WWW.MERGEJIL.MN ашиглалтад орлоо.

Цахим хуудаснаас тус салбартай холбоотой бүхий л мэдээллийг ил тод, нээлттэй, түргэн, шуурхай авах боломжтой. Тухайлбал, Сургалтын байгууллага, суралцагч, мэргэжлийн талаар болон Тусгай зөвшөөрөл, Мэргэжлийн сургалтын бүртгэлийн гэрчилгээний талаарх мэдээлэл, Багшийн нөөц боловсон хүчин, Сургалтын орчин Чадамжийн сан, суралцагчийн Тэтгэлэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ болоод статистик мэдээлэл зэрэг бүхий л мэдээллийг авах боломж бүрдэж байна.

Сургалтын орчин цэснээс Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дадлагын байр, дотуур байр сургалтын байр зэрэг сурах орчны мэдээллийг авах бол Тэтгэлэг хэсгээс сурагчдын ирц ямар хувьтай байсан сар бүр олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлгийг хэрхэн олгосон зэрэг олон талын мэдээллийг дээрх цахим хуудсаар авах юм.

Дээрх системийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт" төсөл болон "Ур Чадварыг Хөгжүүлэх" төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй үзэх бол WWW.MERGEJIL.MN хуудсаар зочлоорой. Цахим системийн талаарх мэдээллийг цувралаар дэлгэрэнгүй хүргэх болно. #1

Дээш