Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжиж ажиллана
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт чанарын баталгаажуулалтыг хангах, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвар бүхий мэргэжилтнийг бэлтгэх, оролцогч байгууллагуудын идэвхийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Үүний хүрээнд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв мэдээллийн технологийн салбарын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж багшийн ур чадварыг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллана. Мөн богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд хэрэгцээ, шаардлагын судалгаа хийх, богино хугацааны мэдээлэл технологийн сургалт зохион байгуулах юм. Үүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын боловсон хүчний мэдээлэл технологийн хэрэглээний чанарыг сайжруулах тал дээр дэмжин ажиллахаар боллоо.