Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ITZONE ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ITZONE ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. “Ай Ти Зон” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийг мэдээлэл технологийн чиглэлээр чадавхжуулан сургалт зохион байгуулах, ур чадварыг сайжруулах, шинэлэг технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагуудын идэвхийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд сургалтын хэрэгцээ шаардлагын дагуу мэдээлэл технологийн сургалтыг үе шаттай зохион байгуулах, ур чадварыг дээшлүүлэх юм. Мөн харьяа байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнүүдийг Олон улсын чиг хандлагад нийцсэн орчин үеийн программ хангамж, технологитой ажиллах, хэрэглээний чанарыг сайжруулахад үе шаттай хамтран ажиллахаар боллоо.