ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА - Суурин компьютер нийлүүлэх (GD-23/20)
АХБ-ны зээл L3086-МОN “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл” Суурин компьютер нийлүүлэх (GD-23/20)
- Монгол Улсын Засгийн Газар нь Азийн Хөгжлийн Банкнаас “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг Суурин компьютер нийлүүлэх (GD-23/20) тоот гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Суурин компьютер нийлүүлэх зорилгоор үнийн санал ирүүлэхийг урьж байна.
- Тендер шалгаруулалтыг АХБ-ны харьцуулалтын аргын горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
- Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь “Хүнс тэжээл нийгмийн халамжийн-нэмэлт санхүүжилт төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авч, 9:00 – 17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
- Тендерийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний 10:00 цагт /Улаанбаатарын цаг/ эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Хугацаа хоцорсон үнийн санал хүлээн авахаас татгалзана.
Хүнс тэжээл нийгмийн халамжийн-нэмэлт санхүүжилт төсөл
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо
Төрийн Өмчийн XI байр
410 тоот
+976-11-323473