ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА - Хурууны хээ уншигч, бар код уншигч болон Киоск нийлүүлэх (GD-27/20)

АХБ-ны зээл L3086-МОN “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл” Хурууны хээ уншигч, бар код уншигч болон Киоск нийлүүлэх (GD-27/20)

 

  1. Монгол Улсын Засгийн Газар нь Азийн Хөгжлийн Банкнаас “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг Хурууны хээ уншигч, бар код уншигч болон Киоск нийлүүлэх (GD-27/20) тоот гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.

 

  1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Хурууны хээ уншигч, бар код уншигч болон Киоск нийлүүлэх зорилгоор үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

  1. Тендер шалгаруулалтыг АХБ-ны харьцуулалтын аргын горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.

 

  1. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь “Хүнс тэжээл нийгмийн халамжийн-нэмэлт санхүүжилт төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс  нэмэлт мэдээлэл авч, 9:00 – 17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.

 

  1. Тендерийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний 10:00 цагт /Улаанбаатарын цаг/ эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Хугацаа хоцорсон үнийн санал хүлээн авахаас татгалзана.

 

Хүнс тэжээл нийгмийн халамжийн-нэмэлт санхүүжилт төсөл

Төсөл хэрэгжүүлэх нэгж

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо

Төрийн Өмчийн XI байр

410 тоот

+976-11-323473

Дээш