Налайх дүүрэгт Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвтэй боллоо

Швейцарын Хөгжлийн Агентлагийн төслийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг 15 аймаг, 6 дүүрэгт нээгээд байна. Үүний нэг болох Налайх дүүргийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн нээлт боллоо. Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Швейцарын Хамтын ажиллагааны дэд дарга Бэнуа Мейэр-Биш оролцлоо.

Загвар төвүүд нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, тэр дундаа шинээр сургууль төгссөн, ажлын туршлага бага залуусыг идэвхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм.

Залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт 4-5 долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ажлын ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой болно. Сургалтад хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж бүрдэх юм.

Дээш