Хамтран ажиллах гурван талт Санамж бичиг байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Диф спортын хороо, Монголын Тусгай олимпын хороо, Монголын Паралимпийн хороотой хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон болон бусад холбогдох олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд оюуны бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, урам дэм өгөх, бие бялдрыг эрүүлжүүлэх, тэднийг бидний адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийтэд, нийгэмд таниулах үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дээрх хамтран ажиллах гурван талт Санамж бичгийг байгуулж байна.

Хамтын ажиллагаа нь Монгол Улсын хуулийн дагуу ил тод, нээлттэй, үр ашигтай, харилцан хүндэтгэлтэй байх зарчим дээр үндэслэх юм.

Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Монголын Тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Монголын Диф спортын хорооны Ерөнхийлөгч Ж.Энхбаяр, Монголын Паралимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүү оролцож гурвалсан Санамж бичигт гарын үсэг зурлаа.

• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Диф спортын хороо

• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Тусгай олимпын хороо

• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Паралимпийн хороотой хамтран ажиллах Санамж бичиг байгуулж байна.

Дээш