JDS хөтөлбөрийн элсэлт зарлагдлаа

 

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг Төрийн албан хаагчдыг Япон улсын их дээд сургуулийн магистр, докторын түвшинд суралцуулдаг тэтгэлэгт хөтөлбөр 2020 оны элсэлтээ зарлалаа.

Тэтгэлэгт хөтөлбөрийн магистрын бүртгэл 10 дугаар сарын 28-ны өдөр, докторын бүртгэл 12 дугаар сарын 4-ний өдөр дуусах болно.

JDS хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалт, материал бүрдүүлэлт, судалгааны төлөвлөгөө боловсруулах тухай нээлттэй семинарыг дараах хуваарийн дагуу цахимаар зохион зохион байгуулна.

  1. 2020 оны 9 дүгээр сарын 14, 18:30-20:00 цагт
  2. 9- сарын 19, 11:00-12:30 цагт
  3. 9-р сарын 26, 11:00-12:30 цагт
  4. 10-р сарын 2, 18:30-20:00 цагт

Холбогдох мэдээллийг хавсралтаас татаж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг JICE JDS Монгол дахь Төслийн оффисын утсаар (3270528 326815) болон http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html цахим хуудаснаас авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 JDS Хөтөлбөр
Дээш