Мэргэжлийн зөвлөлийн уулзалт хэлэлцүүлэг боллоо

Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн уулзалт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт ХНХЯ, Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, 16 мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл оролцож байна.

Уулзалт, хэлэлцүүлгээр МБСҮМАЗТ-ийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулна. Мөн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн зөвлөлийн танилцуулга, Мэргэжлийн зөвлөлийг тогтворжуулах санал авч хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мэргэжлийн зөвлөл нь Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтны ур чадварыг хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шаардлагад нийцүүлэх, ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоог эрчимжүүлэх зорилгоор байгуулагдсан.

Хэлэлцүүлгийн үр дүнд Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын үйл ажиллагаанд ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлж, Мэргэжлийн зөвлөлийн ажиллах эрх зүйн орчин, бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх талаар шийдэлд хүрэх юм.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: