Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Баян-Өлгий аймагт ажиллалаа

Баян-Өлгий аймгийн нутгийн удирдлагууд болон төрийн албан хаагчдад “Үндэсний хөгжлийн зорилт, томоохон бүтээн байгуулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчний нийлүүлэлт” сэдвээр танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн ХНХЯ-ны Баян-Өлгий аймаг дахь харьяа байгууллагууд болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МБСБ-ын үйл ажиллагаа, орчин нөхцөл, ажлын үр дүн, тулгамдаж буй асуудалтай танилцлаа. Үүний хүрээнд асуудлыг шийдвэрлэх, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл үүрэг, даалгавар өгөв.

Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд байгалийн гамшигт өртсөн айлуудын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гамшигт өртсөн айлуудад тусламж, дэмжлэг үзүүлэх нийтийг хамарсан түр ажил зохион байгуулж ажиллахыг аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний газрын удирдлагуудад үүрэг болголоо.

Дээш