Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/171 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь политехник коллеж, уул уурхай, эрчим хүчний политехник коллеж, Дархан-Өргөө политехник коллежийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, үйл ажиллагааны хяналт, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ахлан Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа болон холбогдох мэргэжилтнүүд дээрх сургалтын байгууллагуудад хяналт, үнэлгээ хийж байгаа юм.