ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх чадавхыг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, цаашид тогтвортой хадгалахыг дэмжих зорилгоор цогц дэмжлэг, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээнд хамрагдсан иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлох мөшгөх судалгааны ажлыг гүйцэтгэх судалгааны байгууллага сонгон шалгаруулж, хамтран ажиллана.

            Судалгааны байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Албан ёсны гэрчилгээ бүхий хуулийн этгээд байх;
  • 3-аас доошгүй жил судалгаа, шинжилгээ хийж байсан туршлагатай байх (сэтгэл ханамжийн болон мөшгөх судалгаа хийж байсан бол давуу тал болно);
  • Мэргэшсэн, чадвартай судлаачдаар багаа бүрдүүлсэн байх;
  • Дижитал хэлбэрээр мэдээлэл цуглуулах, ярилцлагын аргад суурилсан чанарын судалгаа хийж байсан туршлагатай байх;
  • Судалгааны ажил төлөвлөх, зохион байгуулах, ажлыг цаг тухайд хэрэгжүүлж, хүлээлгэн өгөх өндөр хариуцлага, чадавхтай байх;
  • Судалгааны тайлан, мэдээллийг монгол, англи хэл дээр чанартай бэлтгэх чадвар, туршлагатай байх.

             Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг хавсралт хэсгээс татаж авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй байгууллагууд тус зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайг илтгэх танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын тайланг англи, монгол хэл дээр болон уг ажлыг шууд хариуцан гүйцэтгэх ажилтнуудын анкетын хамт Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Моодун цамхаг, 801 өрөөнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбогдох утас: 7600 0072

Хавсралт файл
Гарчиг Татах
1 TERMS OF REFERENCE - National Research firm to undertake a tracer survey of beneficiaries who received the support for micro-entrepreneurs
Дээш