“Малчдын нийгмийн даатгалыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн Техникийн хорооны хуралдаан боллоо
Уг төслийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн нэгдсэн сангийн санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран 2020-2022 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Төслийн зорилго нь малчдын нийгмийн даатгалын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний бизнесийн санаа, хоршооны үйл ажиллагааг сайжруулах, хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацыг ашиглах замаар хамрагдалтыг нэмэгдүүлж, малчин өрхийн ган, зуд гэх мэт байгалийн гамшиг, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх, цочролын дараах нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулахад оршиж байгаа юм.
Төслийн Удирдах болон Техникийн хороог Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/128 тоот тушаалаар байгуулсан. Хурлаар төслийн хүрээнд 2020-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний Ерөнхий төлөвлөгөө болон 2020 оныг дуустал хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцлээ.
Хурлын үеэр талууд өнөөг хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар товч мэдээлэл хийн, харилцан үйл ажиллагаагаа уялдуулах асуудлаар санал солилцлоо. Хурлын эцэст яамнаас төлөвлөгөөнд тусгах хүргүүлсэн саналыг дэмжиж, Ерөнхий төлөвлөгөөг эцэслэн Удирдах хорооны даргаар батлуулахаар болов.