Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын зөвлөлийн хурлаар ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд бодлого төлөвлөлт, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангах чиглэлээр мэдээлэл өгөх, одоо хийж буй ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгээр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас тусгагдах саналыг танилцуулав. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тусгах зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцуулж тус асуудлаар зөвлөлийн гишүүд хэлэлцүүлэг өрнүүллээ.