Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны эхний шатанд шалгарсан илтгэлийн нэрс
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багш, судлаач болон аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд зарласан илтгэлийн уралдааны эхний шатанд дараахь илтгэлүүд шалгарлаа.
- Байгууллагын ХАБЭА-н эрсдэлийн удирдлагыг апликэйшн ашиглан үр дүнтэй хэрэгжүүлэх нь;
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл мэдээллийг сайжруулах нь. Олон улсын жишээн дээр;
- Эрсдэлд суурилсан ХАБЭА-н бодлогын тэргүүлэх чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
- Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний аргачлал;
- Уул уурхайн салбар-хөдөлмөрийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт;
- Хүний үйл ажиллагааны алдаанаас урьдчилан сэргийлэх, дүн шинжилгээ хийх нь;
- ХАБ-ын манлайлалд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа;
- Монгол Улсын ХАБЭА-н зарим тулгамдсан асуудлыг хөндөх нь.
Эхний шатанд шалгарсан 8 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг 5 илтгэлийг шалгаруулна. Хугацааг жич зарлана.