ТЕНДЕРИЙН УРИЛГА - 2 шатлалт хандалт танилттай хэрэглэгчийн нэгдсэн удирдлагын системийн тоног төхөөрөмж, програм хангамжийг нийлүүлэх, суурилуулах (дугаар: GD-09/17)
АХБ-ны зээл L3086-МОN “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”
2 шатлалт хандалт танилттай хэрэглэгчийн нэгдсэн удирдлагын системийн тоног төхөөрөмж, програм хангамжийг нийлүүлэх, суурилуулах (дугаар: GD-09/17)
- Монгол Улсын Засгийн Газар нь Азийн Хөгжлийн Банкнаас “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг 2 шатлалт хандалт танилттай хэрэглэгчийн нэгдсэн удирдлагын системийн тоног төхөөрөмж, програм хангамжийг нийлүүлэх, суурилуулах GD-09/17 тоот гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эрх бүхий тендерт оролцогчдоос 2 шатлалт хандалт танилттай хэрэглэгчийн нэгдсэн удирдлагын системийн тоног төхөөрөмж, програм хангамжийг нийлүүлэх, суурилуулах зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
- Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
- Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь “Хүнс тэжээл нийгмийн халамжийн-нэмэлт санхүүжилт төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс мэдээлэл авч, 9:00 – 17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
- Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх арга нь бэлэн бусаар байна. Баримт бичгийг хилийн чандад хүргэх тохиолдол агаараар илгээх бөгөөд холбогдох зардлыг тендерт оролцогч хариуцна. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.
Хүлээн авагчийн банк: Төрийн сан
Хүлээн авагчийн дансны дугаар: 100900011824
Хүлээн авагч: ХТ, НХаламжийн төсөл-н.с
- Тендерийг 2020 оны 08 дугаар сарын 29-ний 10:00 цагт /Улаанбаатарын цаг/ эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 14,000,000 төгрөгтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2020 оны 08 дугаар сарын 29-ний 10:00 цагт /Улаанбаатарын цаг/ урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
- Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй.
Хүнс тэжээл нийгмийн халамжийн-нэмэлт санхүүжилт төсөл
Төсөл хэрэгжүүлэх нэгж Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Төрийн Өмчийн XI байр
410 тоот +976-11-323473