Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар Сархадын Зулпхарыг томилов

Шинэ Засгийн газар 2020 оны долдугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний хамт Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайдуудыг томилсон.   Засгийн газрын шийдвэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар Удирдлагын академийн захирал, доктор, профессор  Сархадын Зулпхар ажиллахаар боллоо.

Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

-1992 онд Улаанбаатар хотын 56 дугаар дунд сургууль,

-1994 онд Турк улсын Мимар Синаны их сургууль,

-1998 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн, социологич мэргэжилтэй.

-1998-2008 онд Удирдлагын академид багш, ахлах багш,

2009-2012 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын хөтөлбөрийн удирдагч, Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч,

-2012-2016 онд Удирдлагын академийн Улс төр судлал, нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч,

2016 оноос Удирдлагын академийн захирлаар ажилласан.

Шинээр томилогдсон дэд сайдыг өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа яамны удирдлагын багийнхны хамт хүлээж авч баяр хүргэлээ.

Дээш