ТЕНДЕРИЙН УРИЛГА - GS29: Тоног төхөөрөмж, багаж

Зээлийн №, төслийн нэр: 3243-MON: Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл

Гэрээний №, гэрээний нэр: GS29: Тоног төхөөрөмж, багаж /Зам барилгын машин механизм, барилгын машин механизмын операторын сургалтын симулятор/

Тендер хүлээн авах эцсийн хугацаа:  2020 оны 07-р сарын 08-ны өдрийн 15:30 цаг /Улаанбаатарын цагаар/

  1. Монгол Улсын Засгийн газар нь Азийн Хөгжлийн Банкнаас Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг энэ гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
  2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь  эрх бүхий тендерт оролцогчдоос GS29: Тоног төхөөрөмж, багаж /Зам барилгын машин механизм, барилгын машин механизмын операторын сургалтын симулятор/-ыг нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  3. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  4. Зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

Эрх бүхий нөхцөл

Улсын харьяалал, ашиг сонирхлын зөрчил, төрийн өмчит аж ахуйн нэгжийн байдал болон АХБ ба олон улсын хөгжлийн бусад байгууллагын хориг гэх зэргээр тендерт оролцогчийн эрх бүхий нөхцөл.

Жилийн дундаж борлуулалт /2017, 2018, 2019 он/

Сүүлийн 3 жилд гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ 2,013,800,000 төгрөг байна. Энэ хэмжээг тендерт оролцогчийн сүүлийн гурван жилд гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж буй гэрээний хүрээнд хийгдсэн нийт төлбөрийн хэмжээгээр тодорхойлно.

Гэрээний туршлага /2017, 2018, 2019 он/

Сүүлийн 3 жилд үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан доод тал нь 2 гэрээтэй байна. Энэ 2 гэрээний үнийн нийлбэр дүн нь 1,600,000,000 төгрөгөөс доошгүй байна. Гэрээний агуулга ба иж бүрдэл нь боловсролын болон сургалтын тоног төхөөрөмж байна.

Санхүүгийн байдал /2017, 2018, 2019 он/

Сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан (тайлан баланс, орлогын тайлан)-г үндэслэн тендерт оролцогч урт хугацаанд ашигтай ажиллаж байгааг харуулж чадах санхүүгийн тогтвортой байдал. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь дор хаяж 2019 оны хувьд ашигтай байвал зохино.

Мөнгөн гүйлгээний чадавх

Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл, эсхүл бусад санхүүжилтийн нийт хэмжээ. Энэ хэмжээ нь 1,309,000,000төгрөг байна.

Шүүхийн зарга ба маргаан

Одоо хянан шийдвэрлэгдэж буй аливаа нэхэмжлэл, шаардлага, арбитрын ажиллагаа, эсхүл бусад төрлийн шүүхийн зарга, маргааны нийт хэмжээ нь тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн 100 хувиас илүүгүй байна.

  1. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авч, ажлын өдрийн 09:30–12:30 and 14:00–17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  2. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 100,000 төгрөгийн эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг доорх дансанд шилжүүлнэ /төлбөрийн даалгавар дээр гэрээний дугаарыг бичнэ үү/.

Хүлээн авагчийн банк: Төрийн сангийн банк. Хаяг: Улаанбаатар хот, Монгол улс

            Төгрөгийн данс: 1009 0001 1829, дансны нэр: Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл

Тендерийн баримт бичгийг цахим шуудангаар /и-мэйл/ илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

  1. Тендерийг дээр дурдсан тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 34,300,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг тендерийн баримт бичигт заасны дагуу ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2020 оны 07-р сарын 08-ны өдрийн 15:35 цагт урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
  2. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй.

Худалдан авалтын мэргэжилтэн, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл

Хаяг: Улаанбаатар – 14251, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 13, “Ланд марк” тауэр, 602 тоот өрөө, Утас/факс: +976-7000 2055, Цахим хаяг: procurement@sfep.mn, цахим хуудас: www.sfep.mn

Дээш