Ажлын байрны зар - CS58 барилгын ажлын хяналтын барилгын инженер (10 сар, хагас цагаар)

АХБ-ны зээл №: 3243-MON; 

Төслийн нэр: Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл

Монгол Улсын Засгийн газар нь Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банкнаас /АХБ/ хөнгөлөлттэй зээл авсан ба уг төслийн хүрээнд энэ гэрээг санхүүжүүлнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Монгол Улсын эрх бүхий иргэнийг дараах зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг урьж байна: CS58 Барилгын ажлын хяналтын барилгын инженер.

Ажлын даалгавар, чадварын наад захын шаардлага, болон тус ажлын байртай холбоотой бусад мэдээллийг дор дурдав.

Зөвлөхийг АХБ-ны www.adb.org цахим хуудсанд байрлуулсан “Guidelines on the Use of Consultants by Asian Development Bank and its Borrowers” журмын дагуу сонгон шалгаруулна.

ӨРГӨДӨЛ ХЭРХЭН ИРҮҮЛЭХ: Сонирхсон эрх бүхий Монгол Улсын иргэн нь англи хэл дээр, бичгээр дараах мэдээллийг 2020 оны 05-р сарын 19-ний өдрийн өмнө АХБ-ны Consultant Management System-ээр http://cms.adb.org (CMS selection number 160267) ирүүлнэ. Үүнд: (i) тус үйлчилгээг гүйцэтгэхэд таны туршлага, мэдлэг хэрхэн тохирох талаар дурдсан өргөдөл, (ii) намтар, (iii) өмнөх ажил олгогчийн тодорхойлолтын хувь, (iv) диплом, гэрчилгээний хуулбар.

Худалдан авалтын мэргэжилтэн, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл

Хаяг: 602, the Landmark барилга, Чингисийн өргөн чөлөө-13, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс, Утас/факс: 976-7000 2055, цахим хуудас: www.sfep.mn

Дээш