ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сантай (НҮБХАС) хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг онлайнаар хүргэх, видео контент, постерын эх бэлтгэл, агуулгыг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь шинэ төрлийн коронавирус ковид-19 дэгдэлтийн улмаас улс орон даяар зарласан онцгой нөхцөл байдлын үед иргэдийн стрессийн түвшинг бууруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах зорилготой.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор авч болох бөгөөд мэдүүлгээ 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 201 тоотод ирүүлнэ үү.
Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар -15160, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж-5, 2 давхар 201 тоот өрөө, утас: 261415
Харилцах утас: 261415