ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сантай (НҮБХАС) хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос дараах нээлттэй тендер шалгаруулалтад оролцож, үнийн санал ирүүлэхийг урьж байна.

1.    Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байгуулагдах Нэг цэгийн үйлчилгээний төвд бараа нийлүүлэх болон ажил гүйцэтгэх.

2.    Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байгуулагдах Нэг цэгийн үйлчилгээний төвд бараа нийлүүлэх болон ажил гүйцэтгэх.

Үнийн саналыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагаас 00 минутаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүн амын хөгжлийн газар, Улаанбаатар -15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж-5, 2 давхар 201 тоот өрөө, утас: 261415 хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 05 дугаар сарын 13-ны  өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

 Хаяг: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, утас: 261415, цахим хаяг: r.narantuya@ mlsp.gov.mn.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Дээш