Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны сургалтанд хамрагдсан суралцагчдын төгсөлтийн шалгалтанд хөндлөнгийн үнэлгээ хийх үнэлгээний ажилтан бэлтгэх сургалтанд сонгон шалгаруулах УРИЛГА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/370 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын 7.7-д заасны дагуу хөндлөнгийн үнэлгээ хийх үнэлгээний ажилтан бэлтгэх зорилготой.  

Сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэн дараахь шаардлагыг хангасан байна.

А. Боловсрол:

  • Дээд, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтанд хамрагдсан байх;
  • Инженер,техникийн боловсролтой, ХАБЭА-н хөтөлбөрөөр их, дээд сургууль төгссөн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн бол давуу тал болно.

Б. Туршлага:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 10 ба түүнээс дээш жил   ажилласан ажлын туршлагатай байх.

В.Мэргэжлийн шаардлага:

  • Ашиг сонирхлын зөрчилгүй байх;
  • Зөвлөн туслах чадвартай байх;
  • Харилцааны соёлтой байх.

Бүрдүүлж ирүүлэх материал:

  1. анкет;
  2. боловсролын диплом, гэрчилгээ /сканнердаж/;
  3. ХАБЭА-н чиглэлээр ажилласан ажлын туршлагын талаарх байгууллагын тодорхойлолт /сканнердаж/.

 

Сонирхсон этгээд холбогдох материалаа enkhtuul@mlsp.gov.mn хаягаар 2020 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү. Мэдээлэл тодруулга шаардлагатай бол эргэж холбогдоно.  

Үнэлгээний ажилтан бэлтгэх сургалтанд 20 хүртэл хүнийг сонгон шалгаруулах бөгөөд сонгогдсон хүн сургалтын төлбөрөө өөрөө хариуцахыг анхаарна уу.

Холбогдох утас: 261973, 266235

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Дээш