Удирдах албан тушаалын тусгай шалгалтын зар
Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 2.2-т заасныг үндэслэн дараах удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна. Үүнд:
- Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт;
- Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалт;
- Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалт;
- Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Ниймийн халамжийн албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалт;
- Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалт.
Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт хэсгээс татаж авна уу.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН
ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
Холбоо барих утас: /51/-262621