ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан нь хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны зохистой хэрэглээнд сургах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургагч багшийн сургалтын модуль хөтөлбөр боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараахь ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  1. Цахим орчны зохистой хэрэглээ, түүний ач холбогдол; цахим гэмт хэргийн төрөл, хэлбэр, тохиолдлууд, цахим гэмт хэрэгтэй холбогдох манай улсын нөхцөл байдал, бодлого, хөтөлбөр, арга хэмжээ; цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд авч болох мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээний талаар зөвлөн туслах, цахим гэмт хэргийн хохирогчтой харьцах арга зүй; цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах зэрэг агуулгыг тусгасан 8 цагийн танхимын сургалтын модуль боловсруулах;
  2. Сургалтын модулийн төсөлд талуудаас санал тусгах, 2 удаагийн сургалтыг хөтлөн чиглүүлэх; 
  3. Сургалтын модулийг сайжруулан эцэслэж, захиалагчид хүлээлгэн өгөх;
  4. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх манай улсын бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг боловсруулах, захиалагчид хүлээлгэн өгөх;
  5. Цахим гэмт хэргийн талаар манай улсад судлагдсан байдал, судалгааны жагсаалтыг боловсруулах, захиалагчид хүлээлгэн өгөх;

Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Хүн амын хөгжлийн газар
15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж-5
(Өрөөний дугаар 204, утас: 261927)

Дээш