ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хамгааллын, нийгмийн, эрүүл мэндийн болон холбон зуучлах үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сангийн үндсэн үзүүлэлт, загварыг боловсруулах бодлогын зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон зөвлөхийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  1. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хамгааллын, нийгмийн, эрүүл мэндийн болон холбон зуучлах үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санд шаардлагатай мэдээллийг сүүлийн 3 жилээр бэлтгэх;
  2. Мэдээллийн сангийн үндсэн үзүүлэлт, загварыг боловсруулах;
  3. Мэдээллийн сангийн хэрэглэх зааврыг боловсруулах, бодлогын зөвлөмж гаргах;
  4. Ижил төстэй орнуудын гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үзүүлж байгаа үйлчилгээний талаар судлаж, /5 аас доошгүй улсын/ Монгол улсын гэр бүлийн хүчирхийллийн хамгаалах үйлчилгээний тогтолцоотой харьцуулсан судалгаа хийх;
  5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дагаж гарсан журмуудын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, сайжруулах, нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөх;
  6. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч төрөөс авч байгаа үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал боловсруулах;
  7. Боловсруулалтын явцад мэргэжил арга зүйн зөвлөгөө авах;
  8. Мэдээллийн санг ашиглагдах хүртэлх хугацаанд тус яамтай хамтран ажиллах;

 

Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

А. Боловсрол: 

  1. Хүн ам, гэр бүл, жендэр, нийгэм, хууль эрх зүй, програм хангамж, програмист чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, доктор бол давуу тал болно.
  2. Хүн ам зүй, жендэр, нийгэм, гэр бүлийн хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн байх.

Б.Туршлага:

  1. Гэр бүл, нийгэм, жендэр, хүчирхийллийн асуудлаар бодлого, хууль, хөтөлбөр  боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай;
  2. Гэр бүл, нийгэм, жендэрийн асуудал, хүчирхийллийн талаар судалгаа, шинжилгээ хийж, мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр төрийн байгууллагатай хамтран ажиллаж байсан эсхүл зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан;
  3. Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

 

В. Хэлний ур чадвар:

  1. Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх;

Г. Мэргэжлийн ур чадвар:

  1. Мэдээллийн сан бүрдүүлэх;
  2. Баримт бичиг боловсруулах;
  3. Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
  4. Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
  5. Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
  6. Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  7. Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх;

 

Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,

Засгийн газрын II байр,

Харилцах утас: 51-261415.

Дээш