ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хамгааллын, нийгмийн, эрүүл мэндийн болон холбон зуучлах үйлчилгээний бүртгэлийн мэдээллийн системийг хөгжүүлэх чиг үүрэг бүхий зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон зөвлөх болон зөвлөх багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
А. Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Системийн шинжилгээг хийж шаардлагыг тодорхойлон техникийн нарийвчилсан даалгаврыг гаргах. Хэрэглэгчидтэй ажлын уулзалтуудыг хийж бизнес процессыг тодорхойлсны үндсэн дээр системийн ерөнхий загвар (Information Systems Architecture for information systems required) бүхий техникийн нарийвчилсан даалгаврыг боловсруулна.
- Мэдээллийн сангийн өгөгдөлийн урсгалын диаграмыг гаргаж бүтцийг тодорхойлно. Техникийн нарийвчилсан даалгаварыг үндэслэн мэдээллийн сангийн бүтэц болон өгөгдлийн урсгалыг диаграмыг тодорхойлж, өгөгдлийн толийг гаргана.
- Мэдээллийн системийг боловсруулах программчлалын хэлийг тодорхойлно. Техникийн нарийвчилсан даалгаврыг үндэслэн систем инженертэй зөвлөлдсөний үндсэн дээр системийг боловсруулах программчлалын хэлийг сонгоно.
- Программ хангамжийн ерөнхий дизайныг гаргана. Хөгжүүлэгчтэй зөвшилцөн программ хангамжийн удирдлагын болон хэрэглэгчийн дизайныг гаргана.
- Модулиудыг боловсруулах, уялдаа холбоог хангах. Модулиудыг хөгжүүлнэ. Модулиудын харилцан холбоо уялдааг хангах үүднээс хөгжүүлэгчтэй хамтран ажиллана.
- Сургалт, гарын авлага - Системийг ашиглах хэрэглэгчдийн сургалтыг зохион байгуулна, хэрэглэгчийн гарын авлагыг боловсруулна.
- Программ хангамжийг суурилуулах системийн тохиргоог хийх нөөцлөх(backup) болон сэргээх(restore) стратегийг боловсруулах. Системийг суурилуулах тоног төхөөрөмжийн тохиргоог системийг нөөцлөх болон сэргээх стратегитай уялдуулан хийнэ.
- Системийг хүлээлгэн өгөх–Бэлэн болсон системийг захиалагч талд хүлээлгэн өгнө.
- Үйл ажиллагааны талаарх тайлан. Явцын тайланг сараар, эцсийн тайланг программ хангамж бэлэн болсны дараа гаргана.
В. Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Системийг хөгжүүлэх техникийн даалгавар.
- Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хамгааллын, нийгмийн, эрүүл мэндийн болон холбон зуучлах үйлчилгээний бүртгэлийн программ хангамж.
- Программ хангамжийн хэрэглэгчийн сургалт.
- Программ хангамжийн хэрэглэгчийн гарын авлага.
Г. Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
А. Боловсрол:
Дээд, программ хангамж, мэдээллийн технологийн чиглэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Б. Туршлага:
- Мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан.
- 5 болон түүнээс дээш мэдээллийн системд системийн шинжилгээ эсвэл хөгжүүлэгч хийж байсан туршлагатай.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийн технологийн талаар мэдлэгтэй өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
В. Хэлний ур чадвар:
- Англи хэлний мэдлэгтэй
Д. Мэргэшил:
- Нээлттэй эхүүд(open source system) дээр ажиллаж байсан;
- Мэдээллийн сан зохион байгуулж байсан;
- SQL хэлний маш сайн мэдлэг туршлагатай;
- MySQL-ийн маш сайн туршлагатай;
- Интернэт орчны программчлал болох Java, PHP, AJAX технологиуд дээр вэб суурьт систем хөгжүүлж байсан туршлагатай.
Е. Харилцаа, багаар ажиллах ур чадвар
Багаар ажиллах чадвартай. Өмнө нь мэдээллийн технологийн төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,
Засгийн газрын II байр,
Харилцах утас: 51-261415.