ҮНИЙН САНАЛЫН УРИЛГА

Азийн хөгжлийн банкны (АХБ) зээл L3243-MON “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”

  1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь дараах ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна – GS32: Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллежид халаалт, цахилгаан, барилгын материал нийлүүлэх, угсрах.
  2. Сонгон шалгаруулалтыг АХБ-ны харьцуулалтын аргын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат тендер оролцогчдод нээлттэй байна.
  3. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авч, ажлын өдрийн 09:30–12:30 and 14:00–17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж үнийн саналын урилгын баримт бичигтэй танилцаж болно. Доорх хаягаар бичгээр холбогдож, үнийн саналын урилгын баримт бичгийг хүссэн этгээдэд цахим шуудангаар үнийн саналын урилгын баримт бичгийг саадгүй олгоно.
  4. Үнийн саналыг 2020.05.05-ны өдрийн 15:30 цагаас өмнө дор дурдсан хаягаар цаасаар юм уу цахим шуудангаар ирүүлнэ.

Худалдан авалтын мэргэжилтэн, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл

Хаяг: Улаанбаатар – 14251, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 13, “Ланд марк” тауэр, 602 тоот өрөө, Утас/факс: +976-7000 2055, Цахим хаяг: batzaya@sfep.mn, цахим хуудас: www.sfep.mn

Дээш