БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТООС СЭРГИЙЛЭХ АРГА ЗҮЙГ БОЛОВСРУУЛАХ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖ

Үндэслэл:

Бага насны хүүхдийг дэлгэцийн донтолт өвчнөөс сэргийлэх, зөв дадал хэвшил суулгах, дэлгэцийн донтолт,  хор уршгийн талаар хүүхдүүд болон эцэг, эх, асран хамгаалагчдад ойлгуулах хэрэгцээ шаардлага бий болоод байна. 

Иймд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хүүхдийг цахим донтолт, цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор СӨБ-ын багш нар, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан сургалтын арга зүйг боловсруулж, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Зорилго:

Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд дэлгэцийн донтолт өвчний хор уршгийг таниулах, дэлгэцээс ангид эерэг дадал хэвшил суулгах, СӨБ-ын багш нар, эцэг, эх, асран хамгаалагчдыг мэдээллээр хангах

Гүйцэтгэх ажлын хүрээ.

 Зөвлөх нь дараах ажлын хүрээг анхаарч ажиллана. Үүнд:

  • Хүүхдийн эрхийн чиглэлээрх Монгол Улсын хууль тогтоомжууд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, түүний нэмэлт протокол, зөвлөмжүүдийг судалж, бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх, СӨБ-ын багш нар, эцэг эхчүүдэд зориулсан сургалтын арга зүй, хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулах ажлыг зөвлөх үйлчилгээний хүрээнд гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх ажил, үйлчилгээ:

  1. Бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх арга зүйн гарын авлагыг боловсруулан, хянуулж, 3000 ширхэгийг хэвлүүлнэ. 
  2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн багш нар, хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд хүүхдийг дэлгэцийн донтолтоос хамгаалах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар сургалт зохион байгуулна.

Зөвлөхөд тавигдах шалгуур үзүүлэлт:

  1. Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар  сүүлийн хоёр жилийн хугацаанд судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх.
  2. Зөвлөхийн боловсрол, эрдмийн зэрэг цол, ажлын туршлага, ажилласан жил, төрийн бус байгууллагад хийж гүйцэтгэсэн ажлын туршлага зэрэг нь харгалзан үзэх үзүүлэлт болно.

Хугацаа:

  1.  Бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх арга зүйн гарын авлагыг боловсруулах ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд гүйцэтгэнэ.
  2.  Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн багш нарт болон цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулах ажлыг 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 25 -ны өдрийг дуусталх хугацаанд гүйцэтгэнэ.
  3. COVID19 вирусын дэгдэлтийн улмаас УОК-оос тогтоосон хорио цээрийн нөхцөл байдалтай уялдуулан сургалт зохион байгуулах хугацааг гэрээнд болон гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна.

 

Энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхийг сонирхсон байгууллага, иргэн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ХНХЯ-ны 207 тоот өрөөнд  материалаа авчирч өгнө үү. Утас: 262624

Дээш