ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан болон төслийн туслах ажилтныг тус тус сонгон шалгаруулж авна.

Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг хавсралт хэсгээс татаж авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 504 тоот өрөө болон mesp@mlsp.gov.mn цахим хаягаар англи хэл дээр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Анкет /CV/
  • Дипломын хуулбар
  • Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/
  • Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.

Холбогдох утас: 51-261416

Хавсралт файл
Гарчиг Татах
1 TERMS OF REFERENCE FOR MONITORING AND EVALUATION OFFICER (M&EO)
2 TERMS OF REFERENCE FOR PROJECT ASSISTANT
Дээш