ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ажилтан шалгаруулж авна.
Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг хавсралт хэсгээс татаж авна уу.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 504 тоот өрөөнд, эсхүл mesp@mlsp.gov.mn цахим хаягаар англи хэл дээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
- Анкет /CV/
- Дипломын хуулбар
- Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/
- Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.
Холбогдох утас: 51-261416
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ