БАРИМТАТ КИНО ХИЙХ АЖИЛД САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой баримтат кино бүтээх ажилд студи, нэгдэл, продакшн,  компанийг угийн бичгийн мэргэжлийн  холбоодтой хамтран БАГ болж оролцон  баримтат кино хийх саналаа ирүүлэхийг урьж байна.  

Баримтат киноны агуулга:

  • Угийн бичиг хөтлөлтийн түүхэн замналыг монголын үндэсний уламжлал, түүх, соёл, ёс заншилтай уялдуулан урлаг, уран сайхны өндөр түвшинд харуулах гурван цуврал баримтат кино хийх
  • Иргэдийн угийн бичиг хөтлөлтийн одоогийн байдлыг  үндэсний хэмжээний тоо мэдээлэл, ололт амжилт,  төр засгийн бодлого, үйл ажиллагаанд тулгуурлан өгүүлэх, компьютер графикаар харуулах 
  • Угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг сурталчлан таниулах, арга зүйгээр хангах зорилго агуулах,
  • Эрдэмтэн судлаачдын санал бодлыг оруулах.

Жич: Угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг сурталчлан таниулах ажлын удирдамжийг үзнэ үү.

Киноны хэмжээ: Баримтат киноны нэг цуврал 15-20 минут үргэлжлэх, нийт 45-60 минутад багтах

Хийц: Видео зураг авалт, график хосолсон, хальс болон дууны чанарын шаардлага хангасан, full HD формат ашигласан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн байх.

Гүйцэтгэх хугацаа:     2 сар

Гүйцэтгэгчид тавих шаардлага:

  • Студи, нэгдэл, продакшн,  компани нь угийн бичгийн асуудлаарх мэргэжлийн холбоотой хамтарсан баг байгуулж оролцоно.
  • Баг нь угийн бичгийн хөтлөлт, арга зүй, цус ойртолт, гэр бүлийн үнэ цэнэ, төлөвлөлт, уламжлал, соёлын талаар үндсэн мэдлэгтэй, энэ чиглэлээр үйл ажиллагаа гүйцэтгэж байсан туршлагатай,
  • Баг нь угийн бичгийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, баримтат кино бүтээх мэргэжлийн боловсон хүчин /бие даасан студи/-тэй байх,
  • Баримтат кино /реклам сурталчилгаа/-ны чиглэлээр /5-с доошгүй жил үйл ажиллагаа явуулсан/ ажиллаж байсан туршлагатай,
  • Студи, нэгдэл, продакшн,  компани нь техник, тоног төхөөрөмжийн хувьд бүрэн хангагдсан байх. Телевизийн нэвтрүүлэг, баримтат кино бүтээх сүүлийн үеийн үзүүлэлт бүхий мэргэжлийн тоног, төхөөрөмж /зураг авалтад ашиглах дорон, лифт/-тэй байх,
  • Баг нь ажил гүйцэтгэх санаа, төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулсан байх
  • Студи, нэгдэл, продакшн,  компани болон угийн бичгийн асуудлаарх мэргэжлийн холбооны аль аль нь татварын болон холбогдох тайланг гаргаж явсан, улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж байх.
  • Баримтат киног олон нийтэд хүргэх, телевизийн цацалтыг хариуцах  боломжийг харгалзана.   

Бүрдүүлэх материал:

Гүйцэтгэгч нь саналаа ирүүлэхдээ дараах материалыг хавсаргасан байна.

Үүнд:

  • Шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн хүсэлт 
  • Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээдүүд нь баримтат киног хийж гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (гүйцэтгэгчид тавигдах шаардлагад дурдсаныг нотлох баримтууд, баг болсон байгууллага тус бүрийн танилцуулга, багийн гишүүдийн боловсрол, чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт гэх мэт) ирүүлнэ. Жагсаалтад угийн бичгийн хөтлөлт, арга зүй, цус ойртолт, гэр бүлийн үнэ цэнэ, төлөвлөлт, уламжлал, соёлын чиглэлээр хийж байсан ажил, баримтат кино /бүтээл/-ны жагсаалт байна. Шаардлагатай гэж үзвэл файлаар ирүүлэхийг хүснэ/.
  • Баримтат кино хийх техникийн болон санхүүгийн санал /ажлыг гүйцэтгэх хугацаа, төлөвлөгөө, аргачлал, үнийн санал, зохиолын санаа/

Сонирхсон БАГ  бэлтгэсэн материалаа 2020 оны 3-р сарын 17-ны өдрийн 11 цагаас өмнө  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 201 тоот /хаяг: Улаанбаатар-15160, Нэгдсэн үндэстний гудамж-5, Засгийн газрын 2-р байр, утас 261415/-д ирүүлнэ үү. 

Жич: Зөвхөн шалгарсан багтай холбогдох болно.  
 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Удирдамж
Дээш