ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Төслийн зохицуулагч болон Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтныг тус тус сонгон шалгаруулж авна.

Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг хавсралт хэсгээс татаж авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 504 тоот өрөө болон mesp@mlsp.gov.mn цахим хаягаар англи хэлээр 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Анкет /CV/
  • Дипломын хуулбар
  • Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/
  • Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.

Холбогдох утас: 51-261416

 

 

 

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Хавсралт файл
Гарчиг Татах
1 TERMS OF REFERENCE FOR PROJECT COORDINATOR (PC)
2 TERMS OF REFERENCE FOR MONITORING AND EVALUATION OFFICER (M&EO)
Дээш