ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАВ

УИХ-аас шинэчилсэн найруулга хийн баталсан Төрийн албаны тухай хууль 2019 оноос хэрэгжиж эхэлсэн.  Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийн дагуу томилогдсон Ажлын хэсэг харьяа нийслэлийн агентлагуудад шалгалт хийлээ.

Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ахлуулан 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Ажлын хэсэг нэгдүгээр сарын 21-нд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын үйл ажиллагаатай танилцан, Төрийн албаны хууль, түүнийг дагалдаж батлагдсан журмууд, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэр, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгалаа.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Захиргаа санхүүгийн хэлтэс, Хүүхдийн хөгжил, хамгаалын хэлтэс, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн хэлтэс гэсэн бүтэцтэй, нийт 36 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Харин Нийслэлийн Нийгмийн даатгалын газар нь Тамгын хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс гэсэн бүтэцтэй, нийт 25 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дээрх хоёр агентлаг Засгийн газрын 2019 оны 175 дугаар тогтоолын дагуу албан хаагчдын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох байгууллагын даргын тушаал гарган, мөрдөн ажиллаж, Албан тушаалын тодорхойлолтын боловсруулж Төрийн албаны зөвлөлөөр батлуулахад бэлэн болсон байна. 

Харин хуулиар олгогдсон чиг үүрэгтээ шинжилгээ хийж, чиг үүргийн давхардал хийдлийг арилгах тал дээр анхаарч ажиллахыг зөвлөв. Ажлын хэсэг шалгалтын зэрэгцээ зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөлд мэргэжил арга зүйн дэмжлэг өгсөн.

Шалгалтын тайлан мэдээг Ажлын хэсэг нэгдүгээр сарын 24-ний дотор Төрийн албаны зөвлөлд илтгэх хуудсаар хүргүүлэх юм.

Дээш