Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөх шилдгүүдийг шалгаруулна

Мэргэжлийн боловсролын “Монгол Ур чадвар-2017” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ өдрүүдэд үргэлжилж байна. Ирэх намах “Дэлхийн Ур чадвар-2017” тэмцээн Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо болох бөгөөд манай улс таван төрлөөр оролцоно. Гагнуур, мужаан, барилгын өрөг, сантехник, цахилгаанчин мэргэжлээр үндэсний аваргаа тодруулж, дэлхийн тэмцээнд сойно. Маргааш Барилгын политехникийн коллеж дээр эх орноо төлөөлөх эрхийг авсан шилдэг таван оролцогчоо олон нийтэд танилцуулж, тэмцээнд орох эрхийг гардуулах ёслол болох юм.

Гагнуурын тэмцээн өмнө нь болсон бол өнөөдрийн байдлаар бусад дөрвөн төрлийн тэмцээн үргэлжилж, дүнгээ эцэслэн гаргаж байна. Тэмцээн тус бүрт шилдэг хоёр оролцогч шалгарсан ба тэдний нэг нь олон улсад оролцох эрхийг атгана.

Мужааны төрөлд,
1.    Э.Бат-Орших /Говь-Алтай МСҮТ/
2.    Н.Эрдэнэмөнх /Техник технологийн дээд сургууль/

Сантехникийн төрөлд,
1.    Ц.Долгормаа /Ховд аймаг “Хөгжил” политехникийн коллеж/
2.    Б.Нямдорж /Техник технологийн дээд сургууль/

Цахилгааны төрөлд,
1.    Л.Төгөлдөр /Налайх МСҮТ/
2.    Э.Энх-Амгалан /Дорнод Политехникийн коллеж/

Барилгын өрөг, угсралтын төрөлд,
1.    Х.Мөнхжаргал /Дорнод аймгийн МСҮТ/
2.    Ц.Мягмарсүрэн /Улаанбаатар хотын Барилгын политехникийн коллеж/

Гагнуурын төрөлд,
1.    Ж.Жанлав-Ойдов /Техник технологийн дээд сургууль/
2.    Д.Нямрагцаа /Монгол-Германы МСҮТ/ тус тус олон улсын тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн юм.

Дээш