НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Манай улс одоогийн байдлаар Оросын Холбооны Улс /Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс/, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан ажиллаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2019 онд Гадаад харилцааны яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, гадаад улсад байгаа Элчин сайдын яам, консулын газар, хилийн чанад дахь монголчуудын холбоод болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хэлэлцээрийг сурталчлах ажлыг зохион байгууллаа.
Хэлэлцээрийг сурталчлах ажлын хүрээнд 6 улсын нийгмийн хамгааллын хэлэлцээрийг сурталчилсан постерийг боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, гадаад улсад байгаа хилийн чанад дахь монголчуудын холбоодын цахим хуудсанд байршуулж, сурталчлав.
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР