ДААТГУУЛАГЧ (ИРГЭН)-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООХОД АШИГЛАХ ГАРЫН АВЛАГЫГ БОЛОВСРУУЛЖ ХЭВЛҮҮЛЭВ

Даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөх, ажлын цаг хорогдуулах үйл ажиллагааг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, салбар болон аймаг (дүүрэг)-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах 32 комисс эрхлэн гүйцэтгэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос эмнэлэг хөдөлмөр магадлалын хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, магадлагч эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох үйл ажиллагаанд ашиглах гарын авлагыг нэмэлт өөрчлөлт оруулан  2 дахь удаагаа хэвлүүллээ.

Энэхүү гарын авлагыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Дотрын анагаах, Мэдрэл, Сэтгэц, Гэмтэл, согог судлал, Чих, хамар, хоолой, Ерөнхий мэс засал, Нүд, Арьс, Хавдар, Халдварт, Урологи, Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд судлалын төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран “Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт”-ын дагуу зөвлөмж хэлбэрээр боловсруулсан болно.

Гарын авлагыг даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдсан хувь, хугацааг тогтоох, сунгах, цуцлах тухай шийдвэр гаргахад ашиглаж байна.

 

 

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ГАЗАР

 

Дээш