Гагнуурын ур чадварын тэмцээний шилдэг оролцогчийг шалгаруулна

Монгол Ур чадвар 2017 тэмцээний зарим төрлийн сүүлийн шалгаруулалт эхлээд байна. Тодруулбал, энэ сарын 3-наас 6-ны хооронд гагнуурын төрөлд эхний хоёр байрт шалгарсан оролцогчдоос дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөх шилдгийг шалгаруулах тэмцээн явагдаж буй юм. Тэмцээнийг дэлхийн ур чадварын тэмцээнд ирдэг даалгавраар зохион байгуулж буй бөгөөд ISO, DINENISO6947 болон MNS EN 287-1:2001 стандартад нийцүүлж буй юм. Оролцогчид дөрвөн төрлийн гагнуурын даалгавар гүйцэтгэнэ. Үүнд, бүрхүүлт электродтой гар нуман гагнуур, Идэвхтэй хийн хамгаалалттай нуман гагнуур, Холимог хийн хамгаалалттай нуман гагнуур, Идэвхгүй хийн хамгаалалттай, вольфрамон электродтой нуман гагнуурын даалгавар тус тус төлөвлөжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ "Монгол Ур чадвар 2017" тэмцээний ерөнхий зохион байгуулалтыг хариуцаж байгаа бол Герман Монголын хамтарсан МСҮТ дээр үргэлжилж буй гагнуурын мэргэжлийн тэмцээнийг Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг зохион байгуулж байна.

Дээш