ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

               Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцийн 10 дугаар тайлан, илтгэлийг боловсруулах, салбар дундын уялдаа холбоог ханган ажиллах, конвенцийн илтгэлтэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулах, Монгол улсын ээлжит тайлан, илтгэлийг Конвенцийн хороонд хүргүүлэх үе шат хүртэл хамтран ажиллах зөвлөх үйлчилгээний ажлыг гэрээлэн гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй зөвлөх багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны 76 дахь удаагийн хуралдаанаар Монгол Улсын ээлжит 10 дугаар тайлан, илтгэлийг боловсруулах.

  • Салбар дундын уялдаа холбоог ханган ажиллах;
  • Конвенцийн илтгэлтэй холбоотой хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах;
  • Монгол Улсын ээлжит 10 дугаар тайлан, илтгэлийн төслийг  боловсруулах;
  • Конвенцийн хороонд хүргүүлэх үе шат хүртэл ХНХЯ-тай хамтран ажиллах;
  • Конвенцийн хорооноос ирүүлэх зөвлөмжийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулах;

 

Дээр дурдсан тайлан, илтгэлийн төслийг боловсруулах хоёр зөвлөх байх бөгөөд гэрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тусгана.

Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Боловсрол: 
  • Хүн ам, гэр бүл, жендэр, нийгэм, хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, доктор бол давуу тал болно.
  • Хүн ам, жендэр, нийгэм, гэр бүлийн хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн байх.

 

  1. Туршлага:
  • Конвенцийн тайлан, илтгэл боловсруулж байсан туршлагатай;
  • Гэр бүл, нийгэм, жендэр, хүчирхийллийн асуудлаар бодлого, хууль, хөтөлбөр  боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай;
  • Гэр бүл, нийгэм, жендэрийн асуудал, хүчирхийллийн талаар судалгаа, шинжилгээ хийж байсан, зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай;
  • Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

 

  1. Хэлний ур чадвар:
  • Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх;

 

  1. Мэргэжлийн ур чадвар:
  • Сургалтын хөтөлбөр, арга зүй, баримт бичиг боловсруулах,
  • Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
  • Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
  • Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх;

Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,

Засгийн газрын II байр,

Харилцах утас: 51-261415.

 

 

 

Дээш