Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Ноён Грегори Мэйн болон бусад албаны төлөөлөгч нартай албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд хүүхэд хамгаалал, Гэр бүлийн тухай хууль, хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх тухай журам, Нийгмийн хамгаалал, Ажиллах хүчний асуудал зэрэг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлаар  мэдээлэл солилцлоо.

Энэ үеэр ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг  тодорхой саналуудыг АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн болон бусад албаны хүмүүст тавилаа. Тухайлбал АНУ - Монгол Улс хооронд Хүүхэд хамгааллын асуудлаарх Түншлэлийн Компакт гэрээ байгуулсан. Хүн худалдаалах, хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, Салбар дундын ажлын хэсгийн гишүүд, мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн  Монгол Улсын иргэдийг Америкийн Нэгдсэн Улсад хөдөлмөр эрхлүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж одоогоор байхгүй байгаа бөгөөд АНУ-д хөдөлмөр эрхлэх асуудлаар тодорхой мэдээлэл авах, санал солилцох холбогдох байгууллагатай мэдээлэл солилцох хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлэв.

Харин АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны төлөөллүүд

Санамж бичгийн дагуу:

  • 2014 онд 5000 квот тохиролцсоноос  5222 хүн
  • 2015 онд 3873 квот тохиролцсоноос   2517 хүн
  • 2016 онд 2483 квот тохиролцсоноос  1750 хүн Монгол Улсад хөдөлмөр эрхэлсэн байна.
  • 2017 онд 2338 квот тхоиролцсоноос 2017 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар БНАСАУ-ын  1221 ажиллах хүч авч нийт 66 байгууллагад  ажиллаж байсан.
  • Үүнээс хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригын дагуу БНАСАУ-ын иргэдэд нэмж хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоогүй, 2018 оны 6 дугаар сарын 1 хүртэл хөдөлмөрийн гэрээ дуусаагүй 736 хүний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгасан. Үүнээс хойш хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох ажил бүрэн зогссон.
  • БНАСАУ-ын ажиллах хүч, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар шүүхээр хөрөнгийн асуудлаар маргаж байгаа аж ахуйн нэгжийн 203  иргэн хасалт хийлгээгүй байна.
  • Аж ахуйн нэгж байгууллагуудад 2018 оны 01 дүгээр сарын 01 дотор БНАСАУ-ын иргэдээ нутаг буцаах талаар шаардлага  өгч ажилласан байна 
  •  
Дээш