ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан нь сайн дурын үйл ажиллагааг удирдах, чиглүүлэх, зохион байгуулах ур чадварыг олгох сайн дурын үйл ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалтын модуль хөтөлбөрийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараахь ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Сайн дурын ажлыг зохион байгуулж буй байгууллага, талуудын үйл ажиллагаатай танилцах, тулгамдсан, дутагдалтай асуудлыг тодорхойлох;
- Сайн дурын үйл ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулах;
- Төслийг холбогдох талуудад танилцуулах, саналыг тусган сайжруулах;
- Эцэслэсэн хөтөлбөрийг ХНХЯ-нд хүлээлгэн өгөх.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Хүн амын хөгжлийн газар
15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж-5
(Өрөөний дугаар 204, утас: 261927)