ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны үйлчилгээнд тавигдах шаардлага, стандартын төслийг залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй суралцагсдад ээлтэй, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ бүхий орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглүүлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараахь ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Холбогдох газар, хэлтэс, сургалтын байгууллагуудаас шаардлагатай статистик тоо, мэдээ, мэдээлэл, хүчин төгөлдөр баримт бичгүүдийн хэрэгжилтийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх;
- Дотуур байруудад ажиллаж, үйлчилгээ, орчин нөхцөлтэй танилцах, тулгамдсан болон хэрэгцээт ажил, үйлчилгээний талаар багш, ажилтнууд, суралцагчдын оролцоог хангасан судалгааг хийх;
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны стандартын төслийг боловсруулах;
- Стандартын төслийг холбогдох талуудын оролцоог ханган хэлэлцүүлэх, саналыг тусган сайжруулах;
- Стандартын төслийг эцэслэж ХНХЯ-нд хүлээлгэн өгөх.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Хүн амын хөгжлийн газар
15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж-5
(Өрөөний дугаар 204, утас: 261927)